Sunday, October 30, 2011

Нээлтийн ажиллагаа, 10 сарын 30







Өдрийн Хоол


Монголын Тамирчид


Лаос, Камбодж, Орос, Хятадын тамирчид, дасгалжуулагчид

Недерланд


Зохион байгуулагч (баруун), хөтлөгчид


Недерланд

Thursday, October 20, 2011

Цахим Өртөөний сүлжээнд зарласан бодлогын хариу

Нэг.





Хоёр.




Гурав.





Энэ бодлогыг Цахим Өртөө сүлжээг үүсгэн байгуулагч Дашзэвэгийн Цэрэнбат хамгийн түрүүнд зөв бодсон болно.

2011 оны дэлхийн шилдэг өрөг

Өнгөрөгч тавдугаар сард Нидерландын Эммэлоорд хотноо зохиогдсон 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р тойрогт олон улсын их мастер, Монгол улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийн Литвийн олон улсын их мастер, Европын олон удаагийн аварга Э.Бужинскийтэй тоглосон өрөг нь "Дэлхийн Оны Шилдэг Өрөг"-өөр шалгарсан билээ. Д.Эрдэнэбилэг цагаанаар наадсан бөгөөд 41 дэхь нүүдлийн дараа дараахь байрлал үүссэн байна.


Өргийн турш ялангуяа 30 дахь нүүдлээс хойш цагаан тал довтолж, хар тал хамгаалсан. Хар тал төв эзэлсэн боловч хангалттай бэхжиж чадаагүй байсан учир удтал бодсоны эцэст хамгаалах нүүдэл, магадгүй хожлын нүүдэл олсон гэж тооцоолсон байлаа. (Жич: Нүүдлийн ард (!)-ээр сайн нүүдлийг, (?) тэмдгээр муу нүүдлийг тэмдэглэдэг.)
42. 43-38 36-41 !? Энэ хувилбарыг их мастер Э.Бужинский олон нүүдлийн өмнөөс тооцоолсон байлаа. Одоо цагаан тал заавал идэх дүрмийн дагуу 3 хувилбараар идэх боломжтой байна. Ингээд өрөгт нүүгээгүй 2 хувилбарыг авч үзье.

1-р хувилбар
43. 47x36 гэж идвэл 43. ... 6-11 44. 38x29 14-20 45. 25x3 гэж даам гаргуулаад 45. ... 11-16 46. 3x21 16x47 гэсний дараа хар тал хожихын төлөө тоглох болно.

2-р хувилбар
43. 37x46 гэж идвэл, 43. ... 33-39 нүүснээр даам гарахыг хориглож чадахгүй.

Харин өрөгт 43. 38x29! гэж нүүжээ. Энэ нүүдлийг их мастер Э.Бужинский өөрийн талд давуу байдал үүснэ гэж тооцоолсон нь ойлгомжтой. 43. ... 41-46 хар тал даамтай боллоо. 100 буудалт дааманд даам ба хүүгийн хүчний харьцааг 3:1 гэж ойролцоогоор тооцоолдог. Хар тал даамтай болсноор хүчний хувьд хожиход хангалттай болж байна. Гэвч 44. 29-23 17-22 (44. 32-28 гэж даамыг барих гэж байгаа учир 17-22 гарцаагүй) Хар тал бүх аюулыг хамгаалсан мэт сэтгэгдэл төрж байна. Их мастер Д.Эрдэнэбилэг хэрхэн тооцоолсныг харцгаая. 45. 23-19! 14x23 46. 32-27 46x16 47. 26-21 16x20 48. 25x3 гэж даам гарсан байна. Цаашид 48. ... 23-29 49. 3-12! 29-33 50. 12-34 15-20 51. 34-48 гэснээр хар тал бууж өгчээ. Одоо 52 дахь нүүдлийн 42-38 гэсэн заналыг аргалах боломжгүй. Өргийн 38 дахь нүүдлээс дуустал буюу 13 нүүдлийн дараа үүсэх байрлалыг их мастерууд тооцоолж байсан нь эндээс харагдаж байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд Э.Бужинский их мастераас илүү олон нүүдлийг ямар ч алдаагүй зөв тооцоолсноор дунд үеэс олж авсан байрлалын давуу байдлаа ялалт болгож чадсан билээ. Энэ өрөг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 190 өргөөс шилдгээр шалгарч, 2011 шилдэг өргийн шагнал хүртсэн юм.
Дашрамд сонирхуулахад ОХУ-ын хэвлэлд манай их мастерыг "Хитрый Монгол" гэж нэрлэсэн байна лээ (хитрый-зальтай). Энэ өрөг дэлхийн олон орны спортын сонин сэтгүүлд хэвлэгдсэн юм.
Өргийг тайлбарласан
Спортын мастер Ч.Бат-Эрдэнэ

Wednesday, October 19, 2011

Даамын тухай хэдэн үгээр...

Дэлхий өмнө нь шатар шиг байжээ, ноёнтой хаант улстай. Харин одоо даам шиг болж, урагш яваад идээд л… -Х.Вирсма

Даам тоглох нь амьдралтай адилхан юм. Юу ч хийхгүй хүн алдаа гаргадаггүй. -А.Дыбман

Ялагдлыг хурдан мартах хэрэгтэй, харин ялалтыг бүр ч хурдан мартах хэрэгтэй. –Ceнека

Эх орончид даамын урд эгнээний хүүнүүдтэй адил юм. Тэд амиа алддаг ч ялалтыг авчирдаг. -Гёте

Зарим тоглогч удаан бодсоны эцэст нүүдлээ хийдэг. Харин зарим нь нүүдлээ хурдан хийснийхээ дараа удаан боддог. -П.Розенбург

Шийдвэргүй байх дадалтай болсноос буруу шийдвэр гаргасан нь дээр. -Том Уисуэлл

Даамыг яаж нүүхийг сурах шиг энгийн зүйл үгүй. Харин зөв тоглож сурах шиг төвөгтөй зүйл үгүй. -Марион Тинсли

Ялагдашгүй байхын тулд дандаа хожих шаардалагагүй, хэзээ ч бууж өгөхгүй байхад л хангалттай. -Гераклит

Шатрын ээж нь даамын тоглолт юм. Сайн ээж шүү. -Эммануэл Ласкер

100 буудалт даамын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блогт морилно уу!

2011 Өсвөр Үеийн ДАШТ Улаанбаатар хотод байрлахЧингис Хаан зочид буудалд 10.30-11.05 хүртэл зохион байгуулагдах гэж байна. Нээлтийн ажиллагаа 10.30-ны 16 цагт болно.

Äýëõèéí Äààìûí Õîëáîî íü1947 îíä áàéãóóëàãäñàí. Äýëõèéí 60 îðíûã ýãíýýíäýý íýãòãýñýí

2003 îíä ÎÓÎÕ-íû Îëîí Уëñûí ñïîðòûí àññîöèàöûí ãèø¿¿íýýð õ¿ëýýí çºâøººðºãäñºí.

2008 îíä Áýýæèí õîòíîî çîõèîí áàéãóóëàãäñàí Äýëõèéí Îþóíû ñïîðòûí àíõäóãààð íààäìûí àëáàí ¸ñíû 4 òºðëèéí íýã þì.